Нийслэлийн Засаг даргын явуулын өрөө өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар болон холбогдох албаны төлөөлөлийн хамт Налайх Эрүүл мэндийн төвд зочилж, эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзсан юм.

Энэ үеэр дүүргийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт фургон машин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн форд автомашин өгснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн 6 сард МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албаны хүмүүсийн хамт Налайх дүүрэгт ажиллах үед Налайх эрүүл мэндийн төв болон иргэд Тэрэлж хэсэгт түргэн тусламжийн автомашинтай болох хүсэлтийг уламжилжсаны дагуу Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүсэлтийг хүлээн авч, ийхнүү ажил хэрэг болгон шийдвэрлэж, алслагдсан хорооны иргэдэд үйлчлэх, түргэн тусламжийн автомашинтай болголоо.

Ингэснээр алслагдсан хороодын болон дүүргийн иргэдийн яаралтай түргэн тусламжийн дуудлаганд аль болох 20 минутад очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх боломжийг нэмэгдүүлж өгч байгаа юм.

Цаг минутаар хэмжигддэг эрдэнэт хүмүүний амь насыг аврахад онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлдэг ЭМЯ, НЗДТГ-т алслагдсан хороодынхоо иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.