МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Үндсэн хуулийн 16.6-д “Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, 17.2-д “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” хэмээн тунхаглан зарласан. Энэхүү үүргээ103 жилийн түүхтэй Налайх дүүрэг 95 жилийн түүхтэй Налайх Эрүүл мэндийн төв хэрэгжүүлж ирсэн. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл таатай орчин бүрдүүлэх, дүүргийн иргэдийн итгэл зүтгэлийг олох нь өнөөдөр бидний зорилго билээ.

Зах зээлийн эдийн зсгийн харилцаанд шилжснээр төрийн бодлого боловсруулах, явуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарсан. Өмнөх нийгмийн үед төвлөрсөн төлөвлөгөөний дагуу бодлого боловсруулалт, хэрэгжилт нягт уялдаатай явагддаг байсан бол зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон асуудлыг зах зээлийн зохицуулалтанд үлдээж төр зайлшгүй хийх шаардлагатай ажил буюу зах зээлийн харилцааны доголдол болон төрийн оролцоон дох доголдлыг залруулахад чиглэсэн үйлдэл, үйл ажиллагаанд төрийн бодлого чиглэх болсон. Ингэснээр салбарын яамд бодлого боловсруулах ажлыг хариуцан өөрийн харьяалах ангентлагаар бодлогын хэрэгжүүлэлтийг гүйцэлдүүлж, зарим бодлогыг нутгийн удирдлагын байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэлдүүлж байна. Салбарын яам бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь олон талын сайн талтай ч салбарын ашиг сонирхол, Засгийн газрын бүтцийн бүтцийн өөрчлөлтийг даган зарим бодлого хариуцах эзэнгүй орхигдох, зарим нь давхардах, хоорондоо уялдаагүй байх, бодлогын залгамж алдагдах, намын сонгуулийн 4 жилийн хөтөлбөрт хэт уягдах, улмаар улс орны хөгжлийн урт хугацааны бодлогын зохицуулалт орхигдох зэрэг олон бэрхшээлтэй асуудлыг бий болгосон. Иймд УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд батласан нь хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаанд төлөвлөх, уялдуулах арга зам эрэмбэ тодорхой болсон. Урт хугацааны бодлогоо 15-20 жилээр тодорхойлсон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс ЭМ-ийн талаар бармтлах бодлого 8-10 жил, Засгийн газар болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр 3-5 жил, Засаг даргын үндсэн чиглэл, улс, орон нутаг, байгууллагын төлөвлөгөө, төсөв 1 жилээр батлагдах үндсэн нөхцөл бүрдэж энэ чиглэлээр хөгжлөө тодорхойлж байна. Бид Нийслэлийн дэд хөтөлбөр батлагдсаны дараа 2017-2020 онд Налайх эрүүл мэндийг хөгжүүлэх Стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж энэ жил дүгнэн дараагийн 2020-2024 хөгжүүлэх хөтөлбөрийг тодорхойлон иргэдийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн 2017 онд 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтанд оруулан орон тоог 21 хүнээр нэмэгдүүлж, төсвийн болон даатгалын санхүүжилтийг 50:50 нэмэгдүүлэн, 2017 оноос төсвийг 3.8 тэрбумаас 5,8 тэрбум болгон өсгөж МУЗГ-аас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол”, “Урьдчилан сэргийлэх багц”, “Эрүүл иргэн”, “Эрүүл хүүхэд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсад анх удаа “Шүд угаалтын” олимпиадыг ЕБС-ийн хооронд зохион байгуулан 109 сургуулийн “Танан цагаан” баг тэргүүлж Тайван улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд хүндэт зочдоор оролцоод ирлээ. Мөн амны хөндийн эрүүл зүйн үзлэг хийн 109-р сургуулийг Шүдний өвчлөлгүй сургууль болгон батламж олгон Нийслэлийн засаг даргын тамгийн газар, НЭМГ-аас зохион байгуулдаг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар галгарсан амжилттай ажиллаа. Одоогоор НЭМТ нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 1, Үндэсний хөтөлбөр 12, Эрүүл мэндийн гол хууль11, Эрүүл мэндийн асуудал тусгасан 200 гаруй хууль тушаал хэрэгжүүлэн арга кзүйн баримт болгон ажилдаа удирдамж болгон ажиллаж байна. Цаашдаа ч илүү төлөвлөгөөтэй хөгжих болно. Олон эмчилгээний аргуудыг нутагшуулах, дүүргээс Нийслэл рүү чиглэх хөдөлгөөнийг багасгах зорилгоор Хавдрын хөнгөвчлөх болон хими эмчилгээ, Эрүүл эмгэг нярайн эмчилгээний тасаг байгуулан, Гэмтлийн үеийн хагалгаануудыг нутагшуулан сүүлийн өдрүүдэд Хүүхдийн мэс заслын хагалгаануудыг амжилттай хийсэн амжилтаар 95 жилийн ойг угтаад байна. Гадаад харилцаа ч амжилттай хөгжиж байна. БНСУ-ын Улсан хотын ULSAN CITY HOSPITAL-тай хамтран түнхний болон үений хагалгаануудыг Монгол улсад хийн Мэс заслын эмч хагалгааны сувилагчийг багаар солилцон, БНСУ-ын Улсан хотын Ulsan city hospital, БНСУ-ын Busan хотын LIDASA, Erooм, БНСУ-ын Сөүл хотын Сон-Э эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан эмч сувилагч багаар нь солилцон хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна. Цаашид ч гадаад харилцааг илүү ихээр хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эрүүл мэндийнхээ төвийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд ЭМС-ын 2018 оны 02 тоот албан даалгаврын хүрээнд Бүх ажилчдаа дулаан хувцсаар 100% ханган, ажилчдын багц хоолны цэс гарган өдөр бүр хөнгөлттэй үнээр хооллон, ээлжинд хонож буй 34 хүнийг халуун хоол цайгаар ханган жижүүрийн хугацаанд 1-2 удаа хооллож байна. Мөн Улаанбаатар хотоос ирдэг эмч ажилчиддаа унаагаар үйлчилдэг боллоо. Мөн жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан, Манжуур,  Улан-Үдэ, Монголын сайхан газруудаар баг болгон аялуулж байна. Үүнд ч Засаг даргын тамгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг билээ. Ажилчид маань ч сэтгэл ханамж дүүрэн ажиллах итгэл дүүрэн байна. Иймээс “Нэгч иргэн үлдээхгүй эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд” хэмээн зорилгоо тодорхойлон хамтран зүтгэн буй нийт эмч эмнэлгийн ажилтан, сувилагч, асрагч, жолооч удирдлагын багийнхан, арга зүй удирдлагаар дэмжин төсөв санхүүгээр дэмждэг ЭМ-ийн сайд Д. Сарангэрэл түүний удирдлагын баг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан түүний баг, НЭМГ-ын дарга Удирдахуйн ухааны доктор Л. Төмөрбаатар түүний хамтран ажиллагч баг хамт олон, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б. Нэргүй, Засаг дарга Ч. Раднаабазар, болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хамтран ажилладаг байгууллагууд, Налайх дүүргийн иргэддээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэн эрүүл энх аз жаргал хүсэн мэндчилье.

Налайх Эрүүл мэндийн төвийн
дарга  Л. Байгал