Чанарын алба

Эрхэм зорилго

Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгчид аюулгүй, ээлтэй орчин бүрэлдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл

  • ISO 9001:2016 Чанарын стандартыг нэвтрүүлж ажиллах
  • Хяналтын хуудас боловсруулах
  • Тасаг, нэгжийн чанарын багийг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөн туслах
  • Сэтгэл ханамжийн судалгаа авч түүнд үндэслэн ажил төлөвлөж хийх
  • Байгууллагын чанарын үзүүлэлтэнд дүгнэлт хийх
  • Чанарын дотоодын хяналт хийх

Түүхэн замнал

Чанарын алба нь Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06/25 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМН-ийн даргын тушаалаар орон тооны болон орон тооны бус гишүүдийн бүрэлдэхүүн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус эрүүл мэндийн нэгдлийн анхны чанарын менежерээр дотрын их эмч У.Нарантуяа, цаашид их эмч М.Алтанцэцэг, М.Өлзийбуян, С.Цэцэгмаа, Л.Ариунаа, Ц.Алтантуяа, Т.Мөнхтуяа, Б.Хадбилэг, Д.Чулуунцэцэг нар ажиллаж ирсэн. Анхны чанарын албаны дарга Ц.Алтантуяа томилогдож Ж.Эрдэнчимэг хэсэг хугацаанд ажилласан.

2013 он –  Чанарын албаны даргаар  Б.Ууганбаатар , мэдээлэл лавлагааны ажилтанаар Б.Баттөгс, Ч.Отгонтуяа, Б.Цэндсүрэн, Бүжинлхам нар ажиллаж байсан.

2018 он – Эмчилгээ чанарын албаны даргаар ажиллаж байсан Т.Алтантуяа чанарын менежерээр Д.Чулуунцэцэг магадлан итгэмжлэлийг 4 жилээр авсан

2019 он – Чанарын албаны даргаар Ш.Энхбаатар мөн менежерээр Б.Болор нар ажиллаж байна.