Project Description

Төрөх эмэгтэйчүүдийн тасаг 

Тасгийн эрхлэгч Б.Эрдэнэчимэг

Ахлах сувилагч Б.Алтанцэцэг

Ажлын цагийн хуваарь:

Тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай. 4 ээлжээр жижүүр эмч, эх баригч, хагалгааны сувилагч, нярайн сувилагч, асрагч ажилладаг. Бусад ажилтнууд ажлын өдрүүдэд 8-16 цаг хүртэл ажилладаг.

Зорилго:

Эх барих, эмэгтэйчүүд, нярай, нярайн эмгэгийн эмчилгээ оношлошоо, сувилахуйн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх

Түүхэн замнал:

Налайх дүүргийн эмнэлэгт 1933 онд 4 ортой амаржих өрөө бий болсон. Зөвлөлт холбоот улсын иргэн бага эмч Индра ажиллаж эхэлсэн түүхтэй.

1957 онд 10 ортой амаржих хэсэг байгуулагдаж Андреев, Ульянова, Суверкин нар ажиллаж байсан бөгөөд хэлмэрчээр эх баригч Жаргалын Дулмаа ажиллаж байсан. Хэлмэрч эх баригч Ж.Дулмаа нь олон хүүхдийн хүйн ээж болсон.

1962 онд 25 ортой амаржих тасаг нээгдэж анхны монгол эмчээр А.Балжинням ажиллаж байсан.

1987 онд 50 ортой амаржих газрын зориулалтын шинэ барилга ашиглалтанд орсон. Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбал Филатова санаачлан уг барилгыг бариулж ашиглалтанд оруулан түлхүүрийг Х.Сауле гардан авч байсан түүхтэй. Тус байгууламжид 7 сая 411 мянган төгрөг зарцуулсан байдаг.

2008 онд Жирэмсэний 18 ор, эмэгтэйчүүдийн 5 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон

2018 онд Централ капитал ТББ-ийн 9875000₮-ийн хандив тусламж тасгаас 400000₮, байгууллагаас засвар үйлчилгээний зардлыг гарган “Нярайн эмгэг судлалын хэсэг”-ийг шинээр нээсэн. Дүүргийн хэмжээнд гүйцэд төрсөн нярайд 28 хоног, дутуу төрсөн нярайд 60 хоног дотор нярайн шарлалт, тархины эмгэгшил, төрөлтийн гэмтэл, нярайн халдвар, бусад эмгэгтэй бүх нярайг хэвтүүлэн эмчлэх зорилготой.

Одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтнуудаас НЭМУ-ны магистр сувилагч-1, тэргүүлэх зэрэгтэй эмч-1, сувилагч-1, ахлах зэрэгтэй эмч-4, сувилагч-5, эх баригч-4 нь байна.

ТӨРӨХ ТАСГИЙН ХАМТ ОЛНЫ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН АМЖИЛТААС ДУРДВАЛ:

 2017 онд “Нэг зорилго-Нэг хамт олон” уриан дор зохион байгуулсан сайн үйлсийн аянд хамт олноо манлайлан идэвхитэй оролцон тэргүүн байр эзэлж шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

 2018 онд ЭМТ-ийн тасаг нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Манал бурханы сувилагч охиддоо” урлагийн их наадамд багаараа 2-р байр, шүлгийн төрөлд сувилагч П.Дуламсүрэн 1-р байр, жүжигчилсэн тоглолт 1-р байр, хамтлаг дуу 2-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, цалингийн хувиар шагнагдсан.

 2018 онд байгууллагаас зохион байгуулсан хаврын спортын спартакиад тэмцээний буухиа төрөлд 2-р байранд шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдсан.

 2018 онд тасаг хамт олноороо ЭМТ-ийн “Аварга баг, хамт олон” шалгаруулахад 2-р байранд шалгарсан.

 2019 онд ЭМТ-ийн тасаг нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Инээмсэглэл-Эерэг хандлага” сэдэвт урлагийн их наадамд багаараа 2-р байр, шүлгийн төрөлд 1-р байр, жүжигчилсэн тоглолт 2-р байр, гоцлол дууны төрөлд 2-р байранд тус тус шалгарч шагнагдсан.

 2022 онд сувилахуйн баг хамт олон “Шилдэг сувилахуйн баг хамт олон” шалгаруулах уралдаанд 2-р байранд шалгарсан.

 2023 онд байгууллагаас зохион байгуулсан урлагийн наадамд шүлэг 1-р байр, цэнгээнт бүжиг 1-р байранд шалгарсан амжилт тус тус үзүүлсэн.

Ажиллаж байсан болон ажиллаж байгаа ажилтнуудын шагналын хувьд: Монгол улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор-2, “Алтан гадас одон”-гоор-7, “Хөдөлмөрийн хүндэт медалиар-8, Монгол улсын засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр-24, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр-23, Нийслэлийн эрүүл мэндийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр-11, Нийслэлийн ЭМГ-ын “Өргөмжлөл”-өөр-8, “Налайх дүүргийн хүндэт иргэн”-1, “Налайх дүүргийн хүндэт тэмдэг”-ээр-2, ЭМТ-ийн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн-7, ЭМТ-ийн “Оны аварга ажилтан”-аар-11 тус тус шагнагдсан. Хүндэт донор-13 байсан байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Өндгөвчний уйланхай авах

  • Жижиг мэс ажилбарууд

  • Хэвийн болон хүндрэлтэй үед төрөх замаар төрөлт хийх

  • Умайн хөндий цэврэлэх

  • Эмнэлгийн үр хөндөлт

  • Кесерова хагалгаа хийх

  • Эмэгтэйчүүдийн өрөвсөлт үеийн эмчилгээ

  • Умайн гадуурах жирэмслэлт

  • Өндгөвчний цус алдалт

  • Өсөлтгүй жирэмсэнг цэвэрлэх

  • Идээт үрэвсэл

  • Нярайн эмгэгийн эмчилгээ

   Тасгийн ажилчдын тоо

Тасгийн эрхлэгч Б.Эрдэнэчимэг
Эмч 4
Сувилагч 11
Эх баригч 4
Асрагч 5

   Цагийн хуваарь

Даваа-Баасан 09:00-17:00
Бямба Амарна
Ням Амарна

  +976 70233158