БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

                                           Налайх дүүргийн эрүүл  мэндийн төв

Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг бөгөөд Улаанбаатар хотоос зүүн зүгт 40 км зайтай оршдог, 120 км радиусыг хамардаг. Налайх дүүрэг нь  36400 хүн амтай.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь Дотоод явдлын яамны хүн эмнэлгийн хэлтсийн даргын 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалаар байгуулагдсан тус эмнэлэг нь анх орос бага эмч, сувилагч, асрагч гэсэн 3 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн нь одоогийн эмнэлгийн тулгын чулуу болжээ.

Одоогийн Налайх Эрүүл мэндийн төв нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, Стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба болон эмчилгээ чанарын алба гэсэн нийт 4 албатайгаар үйл ажилагаагаа явуулж байна.

Нийт 326 ажилтантай. Үүнд:

  1. Удирдах ажилтан 9
  2. Эмч 68
  3. Сувилагч, тусгай мэргэжилтэн 134
  4. Туслах ажилтан-117 байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээний албанд Сувилахуйн алба, мэс засал, хүүхэд, яаралтай тусламж, төрөх эмэгтэйчүүд, гемодиализ, эмийн сан, цус, онош зүй, дотор мэдрэл уламжлалт, халдварт, сүрьеэгийн тасаг, Стратеги төлөвлөлт гадаад харилцааны албанд хүний нөөц, санхүү, дүн бүртгэл, аж ахуйн тасаг, хоол үйлдвэрлэл , тоног төхөөрөмж болон сүлжээний инженерүүд, нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээний албанд, амбулатори, өрхийн мэргэжилтэн, сургалт хариуцсан арга зүйч, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, Эмчилгээ чанарын албанд чанарын менежер, дотоод хяналт, халдварт тандалтынхан харъяалагддаг.

Барилга байгууламжийн хувьд:

  1. Төрөх тасгийн зориулалтаар анх 1987 онд баригдсан 3 давхар байшинд төрөх, мэс засал, дотор, сэхээн амьдруулах, гемодиализ, эм, ариутгал, рентген, угаалга
  2. 1984 онд баригдсан 3 давхар байранд:Хүүхэд, лаборатори, түргэн тусламж, захиргаа
  3. 1954 онд баригдсан нэг давхар байранд: халдварт, сүрьеэгийн тасаг
  4. 1964 онд баригдсан 2 давхар байшин: амбулатори байрладаг.
  5. Налайх дүүрэг 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд 7 хорооны иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг. Нийт 56 ажилтантай.

Эрүүл мэндийн төв нь дүүргийн 7 хорооны 6989 өрхийн 35000 гаруй хүн амд үйлчлэхээс гадна Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Хоолт, 4 дүгээр зөрлөг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд тусламж үйлчилгээг үзүүлж байна.

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг бэхжүүлж хэнийг ч орхигдуулахгүй хүрч үйлчилнэ

Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт, осол гэмтэлийн түвшинг бууруулж, дүүргээс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах, дүүргийн онцлогийг харуулна.

  1. 90 гаруй жилийн түүхтэй
  2. Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүлдэг ( мэс засал болон, эх барих, төрөх, халдварт, сүрьеэ гэх мэт )
  3. Өөрийн байртай / төвийн /
  4. Нарийн мэргэжлийн эмч сувилагчаар бүрэн хангагдсан ( ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. санаачлагатай, хариуцлагатай, баг хамт олноор хүний нөөцөө бүрдүүлсэн )
  5. Орон нутгийн иргэдийг итгэлийг хүлээсэн.
  6. ЭМЯ, НЭМГ болон нийслэл дүүргийн, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажилладаг.
  7. Өрсөлдөх чадвараа үргэлж нэмэгдүүлж, шинийг санаачлан, чанарыг хангаж бүтээмжээ дээшлүүлсэн
  8. Магадлан итгэмжлэгдсэн.