ХӨМРӨГ  ҮҮСГЭГЧИЙН ТҮҮХ

1925 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл тус улсад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж байсангүй. Цэргийн яамны эмнэлгийн хороо буюу өвчтэй хүмүүсийг эмчлэх хороог 1921 оны 8 дугаар сард байгуулж 1924 он хүртэл цэрэг, энгийн иргэдэд нэгэн адилаар эмнэлгийн тусламж үзүүлж ирсэн нь эрүүл мэндийн төрийн алба үүсэн хөгжих эхлэл болжээ. Цэргийн эмнэлгийн анхны дарга нар гадаадын эмч мэргэжиптнүүд байсан бөгөөд бүх цэргийн газар, төр засгийн газрын урилгаар ажиллаж байсан болно.
  • 1921 оны 8-р сарын 18-наас 1922 он хүртэл хүн малын өвчнийг эмчлэх хэлийн даргаар Унгар улсын иргэн Андор Роднати ажиллаж байжээ.
  • 1921 оны 3-р сард цэргийн яамны хүн эмнэлгийн хэлтэс анх байгуулагдах үед Н.Лувсандорж гэгч хүн даргаар томилогдсон нь Монгол упсын эрүүлийг хамгаалахын анхны төрийн түшээ болно.
  • 1921 оны 4-р сарын 19-нөөс 1923 оны 1-р сарын 20 хүртэл цэргийн яамны эмнэлгийн хэлтсийн зөвлөхөөр Холбоот Орос улсын цэргийн эмч И.Ружицкий ажиллаж байжээ.
  • 1923 оноос цэргийн эмнэлгийг эрхэлсэн түшмэлээр Д.Лосол томилогдож энэ албыг 1936 он хүртэл хашжээ.
  • 1925 оны 10 сарын 18-нд БНМАУ-ын 2-р их хурлаар Дотоод Явдлын Яамны харьяанд Эрүүлийг хамгаалах газар байгуулснаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эхлэл тавигдсан байна.
  • 1921 оны ардын хувьсгалаас хойш Монгол улсын эмнэлгийн ууган байгууллагын нэг нь өнөөгийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв юм. Энэ эмнэлгийн үүсч хөгжсөн түүх нь Монголын анхны томоохон аж үйлдвэрийн нэг Налайхын нүүрсний уурхайтай салшгүй холбоотойг дээр өгүүлсэн билээ. Тус үйлдвэрийн ажилчид, тэдний гэр бүлийг үнэ төлбөргүй эмнэлгээр үйлчлэх шаардлагаар тухайн цаг үеийн худам монгол бичгээр бичигдсэн манай эмнэлгийн суурь тавигдаж байсан анхны гэх баримт бичгийг крилл галиг, аялгад буулган толилуулбал: Дотоод явдлын яамны хүн эмнэлгийн хэлтсийн Түмт даргын шийдвэрээр 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан тус эмнэлэг нь одоогийн эмнэлгийн байгууллагын шатлалаар “Бага эмчийн салбар” байжээ. Учир нь орос бага эмч, сувилагч, асрагч нарын гурван орон тоотойгоор ажиллаж эхэлсэн нь одоогийн эмнэлгийн тулгын гурван чулуу болжээ.