Project Description

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 2002 оны 2 дугаар сард ББН хэлбэрээр Засгийн газрын тогтоолыг үндэслэн Их эмч-3, Сувилагч -3, Үйлчлэгч -1, Нийгмийн ажилтан, бичиг хэрэг, нярав-1 гэсэн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж  байна. 2002 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс Азийн хөрөнгө оруулалтаар баригдсан өрхийн эмнэлгийн нэг давхар байранд орж, 2014 оны 12 сарын 31-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төв болон цогцолбор барилгад /хороо, өрхийн эмнэлэг, цагдаа/ орсон.  3 дугаар хорооны гэр хорооллын 1146 өрхийн 5644 хүн амд, түр оршин суугч 2578, уурхай тоосгоны үйлдвэр ажиллуулж буй гадаадын иргэн 169, нийт 8411 хүнд эмнэлгийн анхан тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрхэм зорилго: Хорооны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш шударга, жигд шуурхай,  чанартай хүртээмжтэй үзүүлэх

Нарийн мэргэжлийн тусламжийн хэрэгцээт шаардлагыг оновчтой тодорхойлон, зохицуулах бөгөөд олон нийтийн хүч бололцоог өөрсдийнх нь эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлст дайчлан зохион байгуулан ажиллана.

Үйлчлэх хүрээнийхээ хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламжыг хүртээмжтэй чанартай  жигд үйлчилгээний чанарыг эрхэмлэн дээдлэж, бүтээлч чадварлаг, үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай таатай орчинг бүрдүүлж ажиллах