Project Description

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 2002 онд хүүхдийн хэсгийн эмнэлгийн суурин дээр байгуулагдсан. 2012 оноос өрхийн эрүүл мэндийн төв болон цогцолбор барилгад /хороо, өрхийн эмнэлэг, цагдаа/ орсон. Их эмч -4, Сувилагч -4, Үйлчлэгч -1, Нийгмийн ажилтан – 1, Манаач -1, Дик-1 гэсэн нийт 12 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 оны байдлаар үйлчлэх хүрээний 1679 өрхийн 7198 хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулан физик эмчилгээний кабинет нээн иргэдэд үйлчилж байна. байна. Мөн НҮБ-ын хүүхдийн сангийн тусламжаар зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн нэмэгдэл хоолны өрөөг тохижуулж сургалт сурталчилгаа явуулж байна.

Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулж, иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээг стандартын түвшинд хүргэж ажиллахыг зорилго болгон ажиллаж байна.