Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад түншлэл, олон улсын санхүүжүүлэгч байгууллагыг татан оролцуулах зорилгоор олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ба 2018 оны 07 сарын 22-ны өдөр БНСУ-ын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн, эмч нарыг урин 3-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, эрүүл мэндийн даатгалгүй, өндөр настан, оршин суух тодорхой хаяггүй, бага насны хүүхдээ гэртээ харж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй ээжүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 сарын 21-ний А561-р тушаалын дагуу, “Эрүүл Иргэн” аяны хүрээнд, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлгийг эрчимжүүлэх, өвчлөл хүндрэлээс сэргийлэх зорилгоор дүүргийн 7-н хорооны иргэдийг үзлэгт хамрууллаа. Үзлэгт нийт 504  хүн үзэж үүнээс  119 хүүхэд  хамрагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг хүн амын мэдлэг, мэдээллийг сайжруулах, зөв зохистой хандлагыг төлөвшүүлэх улмаар халдварт болон халдварт бус өвчний өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болох  зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэснээр илүү ач холбогдолтой боллоо. Үүнээс  шүд  207,  дотор 210,  гэмтэл  41, түргэн тусламж 38,  анхан  шатны  тусламж  үйлчилгээ  2 ,  даралт  380,  сахар 380  тус  тус  үзлээ.  Үзлэгт хамрагдсан бүх иргэд болон хүүхдүүдэд эмийн сан ажиллуулж гарын  бэлэг  тараав. Урьдчилан сэргийлэх үзлэгээр  504 хүн хамрагдсанаас 466  иргэдэд биеийн  жингийн  индекс  тодорхойлов. Нийт 466 хүнээс 84 нь хүүхэд -18,1% таргалалттай, 382 том хүн үүнээс 91 нь буюу 39,6% таргалалттай, 57 хүн ба 15% нь илүүдэл жинтэй байна. 5 хүн тураалтай, 131 хүн төвийн таргалалттай байна. Иргэдийн биеийн өндөр, жинг үзэж таргалалтын хор уршиг зөв зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгсөн.