Дүүргийн хэмжээнд ханиад томууны дэгдэлт өндөр байгаа энэ үед Налайх Эрүүл Мэндийн төвийн их эмч Ж.Баяржаргал, их эмч Б.Сансарайдорж нар 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн хүүхдийн тасагт сайн дураараа нэмэлтээр ажиллан уламжлалт эмчилгээ хийж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 72 хүүхэд үзэж, УАУ-ын эмчилгээ болон хатгуур, зөгийн балтай татлага, утлага, бариа, төөнүүр, бумба, тан зэрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд эмчлүүлсэн хүүхдүүд эдгэрэлт хурдан, дахин өвдөж ирсэн хүүхэд болон ямар нэг хүндрэл гараагүй байна.