2020.02.24-ны байдлаар Зөвхөн Налайх-Оргил авто тээврийн шалган нэврүүлэх товчоогоор #Албан_томилолтоор:
Улаанбаатар хотруу 371 тээврийн хэрэгсэл, 862 зорчигч нэвтэрсэн бол Улаанбаатар хотоос 394 тээврийн хэрэгсэл, 1039 зорчигч гарсан байна.

Орох, гарах хоёр чиглэлд 24 цагийн турш хяналт хийж, иргэд зорчигчдын халууныг хэмжиж, дамжин өнгөрч буй иргэдэд covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол зүүж хэвших талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа байнга зүүж, онцын шаардлагагүй бол баяр, амралтын өдрүүдээр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг байхыг сануулж байна.

ХАРИУЦЛАГАТАЙ, УХАМСАРТАЙ БАЙЖ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ