Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 04 дүгээр албан даалгаврын дагуу хоол зүйч эмч болон хоол үйлдвэрлэлийн тасгийнхан энэ сарын 13-ны өдөр хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 20 гаруй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн онцлогт тохирсон шим тэжээлээр баялаг зутан хоолны үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар сүүн суурьтай цагаан болон шар будааны зутан, махан суурьтай хөц болон гурвалжин будаа, ногооны зутан, лууван, шошны зутан…гэх мэт олон нэр төрлийн хоолны технологи, орц найрлагыг зааж, эрүүл хооллолтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Энэхүү сургалт нь бага насны хүүхдүүдэд шаардлагатай амин дэмээр баялаг хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, тэдний эцэг эхийг сургаж, дадлагажуулах төдийгүй хоолны талаархи мэдлэгийг олгож байгаагаараа онцлог бөгөөд цаашид ч энэхүү сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.