Алтан эрдэнийг мөнхөлсөн
Архивчдын алдар дээшээ байг ээ
Алтаар бичигдэх түүхэнд
Амин хүсэл нь мөнх байг ээ…

МУ-ын ЗГ-ын тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 05-ныг “Архивчдын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүссэний 92 жил, Нийслэлд архивын алба үүсч хөгжсөний 61 жилийн ой тохиож байна.

Налайх ЭМТ-ийн өнгөрсөн, одоо, ирээдүйн байгууллагын явцад үүсч хөтлөгдсөн архивын баримт, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, захирамжлалын бичиг баримт эрх зүйн баримтыг боловсруулах, баримтжуулахад хичээнгүйлэн ажиллаж буй Архивын “Ахлах” зэрэгтэй БХАЭрхлэгч Д.ОТГОНСҮРЭН, алба хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан С.ХИШИГЖАРГАЛ нартаа болон үе үеийн архив, бичиг хэргийн ажилтнууддаа баярын мэнд хүргэе.

Та бүхний гэр бүлийнхэн амар амгалан, аз жаргалтай байж, ажил хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.