Дүүргийн ӨЭМТ-үүд “Ковид-19” халдварын түргэвчилсэн оношлогоог хийж эхлээд байгаа бөгөөд амралтын өдрүүдэд ч 10:00-16:00 цагийн хооронд шинжилгээ авч байна.
Сайн дураараа шинжилгээ өгөх иргэд бөөгнөрөл үүсэж, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхгүйн тулд харьяа ӨЭМТ-ийн утсаар урьдчилан цаг авч, товлосон цагтаа үйлчлүүлэх нь чухал юм.
Ирэхдээ халдвар хамгааллыг чанд сахиж, хүн бүр сальфетка, амны хаалт, бээлий, гутлын улавчтай байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг анхааруулж байна.
Шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэх бөгөөд иргэд хариугаа www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авах юм.
Цаг авах болоод дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугааруудаас авна уу!
👉1, 7-р хороо “Нарны-Эрч” ӨЭМТ 70233603
👉2, 8-р хороо “Амь-Эрдэнэ” ӨЭМТ 70233339
👉3-р хороо “Ачлал-Налайх” ӨЭМТ 70232773
4-р хороо “Суврага-Налайх” ӨЭМТ 70232773