Коронавируст халдварын тархалтыг бууруулах, эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Амбулаторийн үзлэгийн цагийг зөвхөн утсаар өгч байгаа билээ. Тэгвэл 1 өдөрт 70232448, 70233464 /3/ дугааруудад 430-600 орчим иргэд холбогдон үзлэгийн цагийг урьдчилан авч үйлчлүүлж хэвшээд байна.
Зарим тохиолдолд дээрх дугааруудад дуудлага хийх үед нэгж унаж байна гэх асуудлыг бид шийдвэрлүүлэхээр холбогдох газарт уламжилж, шаардлагатай арга хэмжээг авч өгөхийг хүссэн.
Иймд иргэд та бүхэн болзошгүй эрсдлээс сэргийлж, өөрийн биеэр ирэлгүйгээр хүлээцтэй байж, эмнэлэгт үзүүлэх цагаа утсаар урьдчилан авч, товлосон цагтаа халдвар хамгааллын дэглэмээ баримталж үйлчлүүлээрэй.
Хэрэв үзлэгийн цагаа урьдчилан аваагүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үед хүний бөөгнөрөл үүсэх, үл ойлголцолд хүрэх эрсдэлтэй тул бусдад хүндрэл үүсгэхгүй, хариуцлагатай байхыг хүсэж байна.