Тус группын зүгээс эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа цагаан нөмрөгт баатрууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн 5 дахь өдрөөс эхлэн байгууллагын багцад бүртгэлтэй нийт дугааруудад бүтэн жилийн 60GB буюу сар болгон 5GB дата эрхийн урамшууллыг идэвхжүүлсэн байна.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй тус урамшуулалд өнөөдрийн байдлаар Налайх ЭМТ-ийн ажилтнуудаас багцад бүртгэлтэй 90 орчим хүн хамрагдаад байна.
Мөн бусад ажилтнууд шинээр хэрэглэгч болж эсвэл дугаараа байгууллагын багцад бүртгүүлснээр уг урамшуулалд хамрагдах боломжтой аж.

БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ТАНАЙ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
#БАЯРЛАЛАА_ЮНИТЕЛ
#ХАМТЫН_ХҮЧЭЭР_ХАЛДВАРААС_СЭРГИЙЛЬЕ