Лавлагаа шатлалын эмнэлэгт хандахдаа та заавал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн заалт, 13А маягтай үйлчлүүлнэ.
Анхан шатны эмнэлгийн эмчийн зайлшгүй лавлагаа шатлалын эмчилгээ шаардлагатайг тодорхойлсон заалт бүхий 13А маягтын үндэслэн дараагийн шатлалын эмнэлэгт хандах хэрэгтэй.
Үүнд халдварт бус өвчний улмаас ирсэн тохиолдолд зайлшгүй 13А маягт шаардлагатай.
Ямар тохиолдолд 13А шаардлагагүй вэ?
-Сайн дураараа өөрөө төлбөрөө хариуцан лавлагаа шатлалын эмнэлэгт хандах үед.
– Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлээ тодорхойлуулах гэж байгаа бол /Жнь: Эмчийн магадлагаа авах, хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх, хараагаа шалгуулах/
– Амбулаторт хийгдэх өдрийн мэс заслын ажилбар /жишээ нь бугалаа, хатиг/
– Шүдний тусламж үйлчилгээний үед
– Амбулаторийн хяналтын үзлэгүүд
– Халдвартийн эмчид
– Осол, гэмтэлийн эмчид
– Хавдар эмчид
– Сэтгэцийн эмчид үзүүлэх үед
– Жирэмсний хяналтын үед
– Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний үед
– Гемодиализийн шинжилгээний үед
– Яаралтай тусламжийн үед гэх мэт.