ТТТӨ, Амьсгалын замын халдварт өвчний үед эрсдэлтэй бүсэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, мөр зэрэгцэн ажилладаг хамт олондоо дэмжлэг үзүүлэхээр Налайх ЭМТ-ийн Халдвар, тандалт сэргийлэлийн тасгийн хамт олон хуримтлалаасаа давуу материал худалдан авч, өөрсдийн оёж бэлтгэсэн 145 ширхэг амны хаалт, тэргэнцэр, гипстэй эмчлүүлэгчдэд өмсгөх углаа, гэмтэл, хугаралын үед нэн шаардлагатай 21 чиг, боох материалыг бэлтгэн бусад тасаг, хамт олондоо өнөөдөр хүлээлгэн өглөө.

“Бид хүн бүхэнд тусалж чадахгүй ч, Хүн бүр хэн нэгэнд тусалж чадна” гэх энэ л үгийн утгад бусдыг уриалж, бие биедээ урам нэмлээ.

Бусдын эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ямарч аюулт өвчний үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд л бэлэн байж, өөрийгөө болоод ар гэрээ умартан цаг наргүй ажилладаг хамт олноороо бахархаж байна. Тус хэзээ ч багаддаггүй юм.