УОК-ын шийдвэрийн дагуу дүүргийн хэмжээнд халдвар бүртгэгдсэн эрсдэл өндөртэй хороод болох 3, 7 дугаар хороог сар шинийн баярын өмнө “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамруулсан бөгөөд иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна.
Харин маргааш төлөвлөгөөт хуваарийн дагуу 2, 8 дугаар хорооны иргэдийг тус шинжилгээнд хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Шинжилгээнд 2000 гаруй иргэд хамрагдах ба ЭМТ-ийн суурин 9, явуулын 6 баг ажиллах юм.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж, хуваарьт өдрөө шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.