Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба

Эрхэм зорилго

Эрүүл мэндийн тусламж болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт нотолгоонд суурилан “Нэг ч иргэн үлдээхгүй“ хүргэх, тусламж үйлчилгээг чанаржуулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхийг бэхжүүлэх, хууль эрх зүйг  баримтлах ,эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл  болон  салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнахад оршино.

                                           Түүхэн замнал

1933 он – ЗХУ-аас уригдан ажиллаж байсан эмч Ульянов 5 ортой дотрын тасаг нээхэд хүүхэд хэвтэн эмчлүүлэх анхны боломж нээгдсэнээр тус тасгийн түүхэн хөгжил эхэлжээ.

1933 он – Дотрын 5, эх барихын 4 нийт, 9 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан

1933 он – 4 ортой амаржих өрөө бий болон ажиллаж эхэлсэн тэр үед ЗХУ-ын иргэн бага эмч Индра ажиллаж эхэлсэн түүхтэй.

1934 он – Ариутгалын тасаг нь их эмчийн салбар байгуулагдахад анх шилэн шприц ариутгаж эхэлсэн

1934 он – Анхны эмийн сан байгуулагдсан бөгөөд эрхлэгчээр орос бага эмч Вера ажиллаж байсан

1951 он – Хагас тонны даацтай “Булуу” тэрэгтэй болсноор ЯТНТ анх үүссэн

1954 он – Нэгдсэн лаборатори байгуулагдаж цусны ерөнхий шинжилгээ болон шээсний ерөнхий шинжилгээ хийж эхэлсэн

1956 он – Халдварт, сүрьеэгийн тасаг 15 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан

1960 он – Төрөх тасгаас бие даан тусгаарлаж 20 ортойгоор байгуулагдан анхны мэргэжлийн мэс заслын тасаг нээгдэж байсан

2016 он – Геамодиализийн хэсгийг 5 ортойгоор ажилуулаж эхэлсэн

2017 он – Хими эмчилгээг эхлүүлсэн

2018 он – Иж бүрэн цусны төвтэй болсон

2018 он – Дотрын 2-р тасаг 2018/03/01 нд Налайх ЭМТДаргын Б/81 тоот тушаалаар батлагдан зохион байгуулагдсан

2018 он – Гэмтэлийн мэс заслын эмчилгээний нэр төрөл олширсон

2019 он – Төрөх эмэгтэйчүүдийн тасагт эмгэг нярайн хэсгийг шинээр нээсэн

2019 он – ЭХЭМҮТ-тэй хамтран хүүхдийн мэс засал хийж эхэлсэн