Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, Жайка ОУБ, Монголын сувилагчдын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүй” сэдэвт сургалт 2019 оны 05 дугаар сарын 22 ны өдөр боллоо. Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдсан тус сургалтанд Налайх ЭМТ-ийн ёс зүйн хэсгийн хорооны гишүүд болон ажилтны төлөөлөл нийт 9 хүн оролцож, мэдлэгээ бататгалаа. Оролцогчид эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэндчилэх ёс, гадаад төрөх ба хувцаслалт, эерэг харилцаа хандлага гэсэн сэдвүүдийн хүрээнд суралцсан бөгөөд харилцаа хандлагаа дээшлүүлэх, алдаа эрсдэлгүй ажиллах, мэдлэгээ сэргээх зэрэг ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө. Эдгээр оролцогчид цаашид хамт олондоо тус сургалтыг зохион байгуулан эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгч болон өөр хоорондоо харилцахад баримтлах тохиолдолд суурилсан хандлагыг төлөвшүүлэн ажиллах юм.