ЭМС-ын 2020 оны А/408 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, ЭМТ-ийн даргын 2020 оны “Аян зохион байгуулах тухай” А/134 дүгээр тушаалын дагуу Ёс зүйн хэсгийн хорооноос “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” 3 сарын аяныг бүх тасаг нэгжүүдийн дунд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд:
1.“Эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархъя” иргэд үйлчлүүлэгчдээс талархал илэрхийлэх аян
2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “Би эерэг хамтрагчтай” талархал, хүндлэлийн бий болгох ажил зохион байгуулах
3. Тасаг бүр өөрийн тасагт эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор нэрэмжит 1-2 ажлыг шинээр санаачлан хийх
4. Ажил үйлдлээрээ үлгэрлэж эерэг харьцаа хандлага хэвшүүлсэн албан хаагчдыг урамшуулж, алдаршуулах “Ес зүйтэй эмч, сувилагч, ажилтан”-г шалгаруулах
5. Бүх ажилтан албан хаагч нарт “Хувь хүний хөгжил”, “Ёс зүй-харилцаа хандлага” сургалтуудыг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Энэхүү аяны зорилго нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сахиж, “Эмнэлгийн ажилтан – Үйлчлүүлэгч”, “Эмнэлгийн ажилтан хоорондын харилцаа хандлага”-ыг эерэг болгох, талархал хүндлэлийг бий болгох тэдэнд урам, зориг нэмэх, хамт олны таатай харилцааг бүрдүүлж, харилцан хүндлэлийг бий болгох байгууллагад эерэг хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.