Эрүүл шүд – Эрүүл хүүхэд аяны хүрээнд шүдээ зөв угаацгаая , шүдний цоорол өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг хийж байна. Налайх дүүрэгийн ЕБСургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд нийт сурагчдын 77% буюу 8095 хүүхдэд шүдний өвчлөлийн урьдчилан сэргийлэх үзлэг хийснээс 3987 хүүхэд буюу 63% нь шүдний өвчлөлтэй гарсан ба шат дараатайгаар эмчилгээнд хамруулж байгаа. Эмнэлгийн эмч, ажилчдын нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэг байдаг бөгөөд  энэхүү тулгамсан асуудлыг “Good Neighbors” –ийн тусламж, дэмжлэгтэй зохион байгуулж хүүхдүүдэд шүдний цоорол өвчлөлийн талаар сургалт, дадлыг зааж байна.