Гар гай ч тарина, гавъяа ч байгуулна! гэдэг зүйр цэцэн үгийг монгол хүн бүр мэднэ. Бидний гар хөдөлмөрийн гол хэрэгсэл. Орчин үед бид байнга барилга байшин барьж, шавар зуурч гараа ажиллуулахгүй ч гэс эн өдөр тутмын харилцаа холбооны хэрэгсэл болсон утсандаа, компьютерт, хаалганы болон автобусны бариул зэрэг маш олон зүйлд хүрч “хоолоо олж иддэг”. Эдгээр хөдөлмөрийн бүхий л үйл хөдлөлийн явцад  гараас гарт маш олон төрлийн, бидний нүдэнд үл үзэгдэх вирүс, бактер эд зүйлээс хүнд, цаашлаад хүнээс хүнд халдварлагдаж өвчин үүсгэх өндөр эрсдэлийг бий болгодог. Ялангуяа гэдэсний халдварт суулгалт өвчин, гар хөл амны өвчин, аденовирүсийн шалтгаант ханиад томуу, халдварт шар өвчин зэрэг олон өвчин гараар дамжиж хүний биед халдварлагдан өвчин үүсгэгддэг байна. Зарим үед бид зөвхөн өглөө гараа савандаж угаагаад бусад үед гараа зүгээр л усаар зайлчихдаг гэтэл гараа савандаад хооронд нь үрж усаар зайлах ч нь биднийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хангалтгүй. Бид заавал саван хэрэглээд мөн зөв дарааллаар угаасны эцэст аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Тиймээс манай эмнэлгийн ажилчид бид та бүхнээс доорх гар угаах зөв дарааллыг угаалтуур дээрээ нүдэнд харагдахуйц газар байрлуулан тогтмол зөв дарааллаар гараа угааж байхыг уриалж байна.

Жич: Сүүлийн үеийн судлагаанаас томчууд бид цэцэрлэгийн насныханаас ч муу гараа угааж байгаа гэнэ шүү. Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй, өөрсдөө үйлдлээрээ зөв гараа угаахгүйгээр мянга хүүхдүүдээ гараа угаа гэж хэлээд ч нэмэргүй нь байна шүү! Эцэг эхчүүдээ