Налайх Эрүүл мэндийн төвийн Чанарын болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба хамтран тасаг, өрхийн эмнэлгүүдийн чанарын багийн гишүүдэд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга” нэрт сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд 6 өрхийн эмч, 10 тасгийн чанарын багийн төлөөлөл нийт 28 хүн оролцов. Сургалтаар чанар сайжруулах олон аргуудыг мэдэж, өмнө ашиглаж байсан сайн туршлагуудыг судлаж, өдөр тутам хэрэглэх боломжтой SMART, загасан нурууны аргууд дээр дадлагажив. Сургалтын нэг онцлог нь яг одоо дутагдалтай байгаа тэргүүлэх 5 асуудлыг тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах тал дээр нэг нэгнээсээ туршлага судлан, санал бодлоо солилцлоо. Чанарын багийнхан маань чанар сайжруулах аргуудаар мэдлэгээ тэлэхээс гадна, цаашид урамтай ажиллах итгэлээ нэмэн, хамтын ажиллагаагаа сайжруулсан зэрэг олон давуу талтай сургалт болж өнгөрлөө. Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан НЭМТҮ-ний албаны хамт олондоо болон идэвхтэй оролцсон нийт чанарын багийнхандаа талархаж цаашдын ажилд нь амжилт хүсье!