Налайх Эрүүл мэндийн төв нь “Цусаа цэвэрлэе” аяныг энэ оны 09 сараас эхлэн өрнүүлж, дүүргийнхээ ЗДТГ-тай хамтран 42 байгууллагын 1634 ажилтанд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хийж, мэдээлэл хүргэхийн зэрэгцээ шинжилгээнд хамруулаад байна.

Тус аяны гол зорилго нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, нэн ялангуяа жирэмсэн эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү өвчнийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, тусламж үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдлэгийг сайжруулахад оршиж байгаа юм.

Энэхүү аян нь МУЗГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан БЗДХ-ыг бууруулах зорилт, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ-аас эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй “ТЭМБҮҮГ УСТГАЯ” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.