Астразенека вакциныг хийхдээ үйлдвэрлэгчийнх нь зааврыг баримталж хийнэ. 21-28 хоногийн хугацаатай хоёр удаа вакцин тарина. Хоёр удаа вакцин хийлгэснээр 14-өөс дээш хоногийн дараа дархлаа өснө. Бидэнд ирж буй мэдээллээр Астразенека вакцин нь 95 хувийн үр дүнтэй байна гэсэн мэдээлэл эхний судалгаанаас ирсэн. Дархлаа барих асуудлыг судалж байгаа гэсэн мэдээлэл бий. Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт орж, вакцин хийлгэх эсэхээ шийднэ. Эмчийн заавраар, биеэ үзүүлээд хийлгэж болно гэсэн тохиолдолд л хийлгэнэ. Вакцины найрлагад орсон зүйлд харшилтай, тухайн үед өндөр халуунтай байх, ямар нэгэн вакцин хийлгэсэн байх, хурц халдварт өвчнөөр өвчилсөн байх гэх мэт заалтууд байгаа. Энэ үед эмчийн үзлэгийн зааврыг үндэслэн вакциныг хийлгэнэ.