Эрүүл мэндийн сайдын 356 тоот тушаалаар батлагдсан Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн ахмад настануудыг биеийн тамир спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, эрүүл насжилтыг сурталчлах болон ахмад залуу үеийн холбоог сайжруулах, ахмадын эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор, 2017 оны 10 сарын 7-ны билэгт сайн өдөр Олон улсын ахмадын өдөр болон ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөлгөөн эрүүл мэнд-2” явган аялалын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус аянд Дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмадууд болон залуу үеийн төлөөлөл оролцож багаараа 2-р байр эзэлж амжилттай оролцлоо.