Налайх ЭМТ нь сүүлийн жил гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг дахин нэгээр нэмэгдүүлэхээр сэргээн засах, уламжлалтын төвийг даруй нээхээр зорьж байгаа билээ.
Өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан амбулаторийн хуучин барилгыг сэргээн засварлаж, орчин цагийн шинэ тоног төхөөрөмжөөр тохижуулж, иргэдэд таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээр шамдан ажилласаар байна.
Энэ хүрээнд Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал болон уламжлалтын эмч, мэргэжилтнүүд Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд очиж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, туршлага судаллаа.
Тус төв нээгдсэнээр сэргээн засах, уламжлалт анагаах ухааны цогц эмийн бус эмчилгээний цар хүрээ нэмэгдэж, ард иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай хүргэх зэрэг олон давуу талтай юм.