2017 оны 9 сарын 6-ны өдөр НЭМТөвд дүүргийн хэмжээнд “Хүүхдүүдээ витаминжуулая”, “Өсвөр үе, эрүүл шүд” аян зохион байгуулахтай холбогдуулан, ерөнхий боловсролын 5 сургууль, 8 цэцэрлэгийн эмч, арга зүйч, нийгмийн ажилтан нийт 25 хүнд сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг Монфа трейд ХХК-ны эмийн төлөөлөгч С.Замира, ЭМТөвийн ЭМЕЗохицуулагч М.Алтанцэцэг, шүдний эмч Б.Эрдэнэцэцэг нар удирдан явуулсан юм. Мөн “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар НЭМТҮХОрлогч дарга Ц.Алтантуяа цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.