Налайх ЭМТ-ийн Хүүхдийн эмнэлэгт өнөөдөр  томуу өвчний улмаас 73 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЭМТ-ийн хамт олон боловсон хүчин болон тоног төхөөрөмж, орны нөөцөөр ханган хэвтэн эмчлүүлж буй хүүхэд болон асран хамгаалагч эцэг эхчүүдийн тав тухыг ханган хөнгөн шуурхай үйлчилж байна. Эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуугын үед олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй, дааруулахгүй, халуун бүлээн шингэн ихээр уулгаж дархлааг нь дэмжин ханиад хүрсэн тохиолдолд гэрээр зөв асран, ӨЭМТ болон ЭМТ-ийн эмч нарт хандан эмчилгээ хийлгэхийг анхааруулж байна. ЭМТ-ийн Хүүхдийн тасаг 24 цагаар, Амбулаторийн тасаг 08,30-08,00 цаг, Яаралтай Түргэн Тусламж 24 цагаар, ӨЭМТөв 08,30-17,30 минут хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн ЭМТ-ийн 70233464, 70232427 дугаараар 24 цагаар эмч нар зөвөлгөө өгөн ажиллаж байна.