Хэрвээ халдварт өвчин бороо бол 
Вакцин нь хүүхдүүдээ хамгаалах аюулгүй бөгөөд үр дүнтэй ШҮХЭР юм.

Дүүргийн хэмжээнд 10-18 насны 5098 хүүхэд хамрагдахаас эхний 2 өдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтаар 2098 хүүхэд дархлаажуулж, хамрагдалтын хувь 41% тай явагдаж байна.

“УЛААНБУРХАНД ЦЭГ ТАВЬЯ” уриан дор хийгдэж буй нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын арга техник” сэдэвт сургалтыг 4 удаа зохион байгуулж, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 20 сувилагч, Ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш, ӨЭМТ-ийн эмч, вакцинатор сувилагч, нийгмийн ажилтан нийт 36 хүнд тус тус мэдээлэл өгч, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.

Дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай.
-ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ-
#НАЛАЙХ_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ТӨВ