НЗД-ын захирамжийн дагуу Хот хоорондын замыг нээсэн өдөр буюу 2 сарын 27-ны өдрийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр жолооч болон зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ бүхий асуумжийг авч эхлээд байгаа билээ.

Тиймээс эл асуумжийг “Оргил-Налайх” АТШНТ-оор дамжин явах авто машин тус бүрээр, зорчигчийн тооноос хамаарч 10-30 секунд багтаан авч байгаа юм.

Тус цуглуулсан мэдээлэл нь машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтооход тулгуурлагдах бөгөөд улмаар иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах зэргээр тухайн мэдээллийг ашиглах зорилготой аж.

Уг асуумж нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул “Оргил-Налайх” АТШНТ-оор нэвтрэх зорчигч та бүхэн албан хаагчдын шаардлагыг биелүүлж, цааргалж, төвөгшөөлгүйгээр асуумжинд идэвхтэй, үнэн зөв хариулахыг зөвлөж байна.