018 оны 4 сарын 5,6-ны өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 сарын 12-ны өдрийн 505 тоот тушаалаар “Эрүүл  мэндийн хөгжил 5” төслийн хүрээнд “Хог хаягдалын менежмент” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтыг Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран, Налайх Эрүүл мэндийн төвийн, Халдвар тандалт сэргийлэлтийн тасгийн, Тархвар судлаач эмч Э.Чагцалдулам Мэс засал, Төрөх эмэгтэйчүүд, Ариутгалын тасгуудад дэмжлэгт хяналт хийв.