Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Налайх Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчдийнхээ биеийн халууныг инфра улаан туяаны хэмжигч аппаратаар арьсанд хүргэлгүйгээр хэмжиж байна.

Энэхүү хэмжигч нь эхний хэмжээлтээс дараагийн хэмжилт хүртэл 1 минутаас багагүй хугацаа шаардлагатай байдаг тул иргэд та бүхэн бухимдалгүй, хүлээцтэй байж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөг даган өөрийн биеийн халуунаа хэмжүүлэхэд бүү татгалзаарай.

БИД ХИЧЭЭЖ БАЙНА, ТА БАС ДЭМЖЭЭРЭЙ.
#COVID-19 халдвараас хамтдаа сэргийлье