Налайх ЭМТ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хэсгийн хорооноос “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” 3 сарын аяныг бүх тасаг нэгжүүдийн дунд зохион байгуулж байгаа билээ.
Шинэ долоо хоног эхэлж байгаа энэ өдөр Онош зүйн тасгийн хамт олон “Бид эерэг хандлагыг түгээгч хамт олон” үйл ажиллагааг зохион байгуулж, хүн бүрт урмын үгтэй мэндчилгээ, амттаны хамт, өрөө бүрт “Эерэг үйлчилж, эерэг үйлчлүүлцгээе” уриалга бүхий стикерыг гардуулан өгч, хамт олондоо урам нэмлээ.
Баярлалаа_та_бүхэндээ