ХАМГААЛАЛТАД АВСАН БАЙРШЛУУД…
2021.01.28-ны өдрийн 11.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 14 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.Үүнд:
🔺️БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
🔺️БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр
🔺️БЗД: 2-р хороо 8-1-р байр
🔺️БЗД: 17-р хороо 61-р байр
🔺️БЗД: 8-р хороо Х апартмент 1,2-р байр
🔺️БЗД: 16-р хороо Офицер таун хотхон 19-р байр
🔺️БЗД: 7-р хороо 37а байр
🔺️БЗД: 7-р хороо 38а байр
🔺️ЧД: 3-р хороо 23-р байр
🔺️СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
🔺️СХД: 15-р хороо 20-р байр
🔺️СХД: 19-р хороо Чин нийтийн байр
🔺️СБД: 9-р хороо Цэлмүүн товер 605 байр
🔺️СБД: 1-р хороо 23-р байр
➡️Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
➡️ Улаанбаатар хотын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр бөгөөд коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
➡️Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх төдийгүй ЭМЯ-ны 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.
ХАРИУЦЛАГАТАЙ, УХАМСАРТАЙ БАЙЦГААЯ!!!