Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/07 тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 07–ны өдрөөс эхлэн Налайх дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Налайх ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ.
Энэ цаг үед онцгой үүрэг хүлээж, гадаа зогсон зорчигчдод 24 цагийн турш эрүүл мэндийн хяналт хийж, халуун хүйтнийг ажралгүй нойр хоолоо умартан албан үүргээ гүйцэтгэж байгаа мэргэжилт нэгт нөхдөө эргэн ирж, дэмжлэг үзүүлсэн А.АМАРЖАРГАЛ ДАРГАТАЙ #ГАЧУУРТ_ТОСГОНЫ_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ТӨВИЙН_ХАМТ_ОЛОНДОО_ТАЛАРХАЛ_ИЛЭРХИЙЛЬЕ.

Эрхэм та бүхний үйлс өөдөө байг.