Налайх ЭМТ нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэгтэй гурван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Тус арга хэмжээний үеэр Налайх ЭМТ-ын дарга Л.Байгал “Бид өмнө нь ЭХЭМҮТ болон УНТЭ-тэй тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажилладаг байсан. Энэ удаад УХТЭ-тэй урт хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидэнд бодлого, менежмент, ур чадвар, мэдлэг мэдээллийн зөвлөн туслах үйлчилгээ байнгын хэрэгцээтэй байдаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд УХТЭ-д хэрэгжих төсөл хөтөлбөрүүд дээр хамтран оролцож, хамтдаа хөгжих болсондоо баяртай байна” гэв.
Санамж бичигт үйлчүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хамтран зохион байгуулах, эмч эмнэлгийн ажилчдыг чадавхжуулах ажилд хамтран ажиллахаар тусгасан бөгөөд санал хүсэлтээ солилцон иргэдэд чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулахаар тогтлоо.
Энэ мэтчилэн манай хамт олон дүүргийнхээ иргэдийнхээ эрүүл мэндийн сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй амжилттай хамтран ажиллаж, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлсээр байгаа юм.
72
10 Comments
7 Shares
Like
Comment
Share