Томуу, томуу төст өвчин /ТТӨ/-ий харуулдан тандалтын мэдээ энэ сарын 9-ны өдрийг хүртэлхээр гарчээ. Амбулаторид суурилсан харуулдан тандалтыг 02 дугаар сарын 03-09-ныг /6-р долоо хоног/ дуустал хийсэн байна.

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 6-р долоо хоногт нийт 3779 хүн үйлчлүүлснээс 200 буюу 5.2 хувь нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногоос 2.3 хувиар буурсан байгаа юм.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 54.5 хувийг 4 хүртэлх насны хүүхэд, 25 хувийг 5-15 насныхан эзэлж байна.

Томуу, томуу төст өвчтэй тохиолдлыг насны бүтцээр нь авч үзэн 5-р 7 хоногтой харьцуулахад 0-1 нас 0.9 хувиар, 2-4 нас 25.9 хувиар тус тус нэмэгдсэн, 5-9 нас 7 хувиар, 10-14 нас 6.1 хувиар тус тус буурсан бол 15 насны хүүхдийн өвчлөл 1.5 хувийг эзэлж байгаа үзүүлэлттэй байна.

Налайх дүүргийн ТТӨ-ний амбулаторийн үзлэгийг сүүлийн 2 долоо хоногоор харьцуулбал 5-р долоо хоногт 375 буюу 7.5 хувь, 6-р долоо хоногт 3779 буюу 5.2 болж өмнөх долоо хоногоос 2.3 хувиар бууржээ.