Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2018 оны 04 сарын 14-нөөс, 10 сарын 14-ний хооронд “СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САЛБАР ДУНДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” аян явагдаж байгаа билээ. Налайх Эрүүл мэндийн төвд 2018 оны 06 сарын 04-15-ныг хүртэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөөврийн дижитал рентген аппарат ирж сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэгийн ажлыг зохион байгуулж байна. Эхний өдөр 84 хүн үзлэгт хамрагдсан бөгөөд цээжний том зураг, цэрний шинжилгээ, сорил тавиулахаар зөвлөгөө өгч ажиллаж байна.