2018 оны 03 дугаар сарын 23 ны өдөр “Дэлхий нийтээр сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх өдөр”-ийг “МАНАЙЛАГЧДЫГ ХАЙЖ БАЙНА…ТА Ч БАЙЖ БОЛНО. ТҮҮХИЙГ БҮТЭЭЕ! СҮРЬЕЭГ УСТГАЯ” уриан дор Налайх дүүргийн ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Соел урлагийн ордон, Улаан загалмай хамтран нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, сүрьеэ өвчин эдгэрдэг талаар мэдээлэл өгч олон нийтийг хамарсан сурталчилгааг зохион байгууллаа. Эрт илрүүллэг оношлогоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст илчлэг сайтай хоол ундаар үйлчлэх, дархлааг сайжруулах зорилгоор 9 өвчтөнд хүнсний болон дулаан хувцас эд материалын тусламж олголоо.