2018 оны 11 сарын 29-ний өдөр Глобал сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн төслийн хүрээнд Налайх дүүргийн удирдлагуудын олон тоот оролцоог хангах зорилгоор, зохион байгуулах “Сүрьеэгүй дүүрэг” ухуулга нөлөөллийн уулзалтанд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга С.Батэрдэнэ, ЭМТөвийн дарга Л.Байгал, болон орлогч дарга нар, Улаан загалмайн дарга Г.Отгонбаатар, дүүргийн 7 хорооны засаг дарга нар, МСҮТ, ЕБС-ын удирдлагууд зэрэг шийдвэр гаргах түвшний 50 гаруй хүн оролцсон сургалтыг дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд бүтэн өдрийн турш зохион байгууллаа. Мөн үүний дараа дүүргийн 7 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, ЭМТөвийн тасгийн эрхлэгч нар, ӨЭМТөвийн сүрьеэгийн хөтөлбөр хариуцсан эмч, сувилагч бүхий хүмүүст зориулагдсан сургалтыг хийлээ. Энэ нь “Сүрьеэгүй дүүрэг” болох олон нийт төрийн болон ТББ-ыг сүрьеэгээс сэргийлэх, хянах үйл ажиллагаанд татан оролцуулах, мэргэжил арга зүйгээр хангах ач холбогдолтой ажлын эхлэл байлаа.