Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ДЭМБ-аас “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ.
Иргэн хүн бүр өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, стресс тайлах зөв арга техникт суралцах, уур бухимдлаа зөв тайлах, бусадтай зөв боловсон харилцах, бусдын дэмжлэгийг авах, сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандахаас санаа зовохгүй байх, сэтгэл зүйн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, бусдыг сэтгэл зүйн онцлог байдлаар нь хүлээн зөвшөөрөх чадваруудыг эзэмших нь сэтгэцийн эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.
Танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дараах асуудлууд тулгарч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандана уу
Сэтгэл түгшилт
Айдас
Сэтгэл гутрал
Уур бухимдал
Мэдрэл сульдал
Дэлгэцийн донтолт
Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал
Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт
Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал
Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал
Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн тулгамдсан асуудал

СЭТГЭЦ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ