Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын хамтарсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалаар хоёр настнууд СӨБ-д хамрагдаж буй.

Энэхүү ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд Налайх Эрүүл мэндийн төвийн даргын А/14 тоот тушаал гарч, дүүргийн боловсролын хэлтэс хамтран цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийг энэ амралтын өдөр Лаборатори 119 дүгээр сургуулийн урлагын зааланд зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд цэцэрлэгт хамрагдах 2 настай 220 хүүхдээс 211 буюу 95.9 хувь нь хамрагджээ.

Цаашид үзлэг, шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан хүүхдүүдийг цэцэрлэгийн эмч нар эмчлэн эрүүлжүүлж ажиллах юм.