Нярайн зүрхний гажгийг эрт илрүүлэх Pulse Oximeter аппаратыг New Born сангаас Налайх эрүүл мэндийн төвд бэлэглэлээ.Цаашдаа бүх дүүрэг, аймгуудад уг аппарат өгснөөр зүрхний гажиг эрт илрүүлэх скрининг хийх юм .Эмнэл зүйн үзлэгээр 3 хүүхэд тутмын 2-г оношлохгүй өнгөрөөх тохиолдол байдаг ба тус аппаратны тусламжтайгаар амьдралын 24-48 цагийн хооронд нярайн төрөлхийн гажгийг илрүүлэх боломжтой юм байна.Энэхүү #Вornproject Mongolia төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ЭХЭМҮТ Зүрх судасны эмч Т.Болормаа,Өргөө амаржих газрын нярайн эмч Өлзийхишиг,Тус #Newborn сангийнхандаа баярлалаа.Монголын үрс маш олон болтугай.