Жил бүрийн аравдугаар сарын эхний 7 хоногийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан Налайх Эрүүл мэндийн төв ахмад ажилтануудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. НЭМТөвийн хэмжээнд нийт 251 ахмад настанууд байдаг. Үүнээс 170 гаруй ахмадууд хүрэлцэн ирж, тасаг нэгжүүд өндөр зохион байгуулалттайгаар ахмад настануудаа хүлээн авч, сэтгэл хангалуун тэмдэглэн өнгөрүүллээ. Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!