2017 оны 4 сарын 12-ны өдрөөс 7 сарын 12-ны өдрийг хүртэл БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр “Хөгжиж буй орнууд ба Хятадын УАУ” сэдэвт 3 сарын сургалтанд, НЭМТөвийн УАУ-ны эмч Т.Алтантуяа хамрагдсан билээ. Уг сургалтанд Хятадын УАУ-ны онол, үзэл баримтлал, арга билгийн онол, зүү эмчилгээг зонхилон тохиолдох өвчний үед хэрэглэх тухай, мөн Хятадын эм ургамал, эмийн хэрэглээ, урт наслалтын үндэс хийн дасгал, хятад бариа засал хийх аргачлал сэдвүүдээр амжилттай суралцаж ирлээ.