Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн буюу 5 сарын 30-ны өдөр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 11 ширхэг ор, шүүгээ гардуулан өглөө. Энэ үеэр эмч, сувилагч, эмчлүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн төвд зохих хөрөнгө оруулалт болж, эмчлүүлэгчдийн сэтгэлд итгэл асаасан тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд “Оюуны ундраа” группын зүгээс энэхүү ор, шүүгээг олгож байгаа юм. Эрүүл мэндийн төв маань удахгүй магадлан итгэмжлэлээ авна, мөн хажууханд олон улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар 50 ортой хүүхдийн эмнэлэг сүндэрлэн босож байна. Бидний зүгээс эмч ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх боломж олгох зэргээр зорисон, төлөвлөсөн зүйл их бий. Шинэ эмнэлгийн ажил ч удахгүй шийдэгдэх байх. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт өөрчлөлтүүд гарч эхэлсэн” гэдгийг онцоллоо.