Централ Капитал ББСБ нь нийгмийн хариуцлагаа биелүүлж, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тав, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нярайн эмгэг судлалын хэсгийг тохижуулан 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өглөө.

Тухайлбал ээжүүдийн болон алжаал тайлах өрөө, нярайн эмчилгээний болон эх, нярайн өрөө мөн тус хэсгийн коридорыг будаж, зураг зурах зэргээр өнгө үзэмжийг нэмэгдүүлснээс гадна эхэд зориулсан иж бүрэн тоноглолттой ор-2, шүүгээ-2, нярайн ор-4, хүлээлгийн сандал, нярайн хүлээн авахын эмч, сувилагчийн ширээ гэхмэтчилэн эд хэрэгсэлүүдээр тохижуулан, тав тухтай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллалаа.

Тус нярайн эмгэг судлалын хэсгийг “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийг дэмжих жилийн хүрээнд энэ 5 дугаар сард шинээр нээсэн бөгөөд нийт 81 нярайг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээс хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай 40 нярайг хэвтүүлэн эмчилсэн байна.

Манай хамт олон дүүргийнхээ 0-28 хүртэлх хоногтой нярайг тус хэсэгтээ хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлэх, эцэг, эхэд чирэгдэл үүсгэлгүй, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалалыг бууруулах зорилгоор эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад нийгмийн хариуцлагыг эрхэмлэн хамтран ажилласан Централ Капитал ББСБ-ын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.